01-43.jpg
2021-08-09 16:43
Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутгийн заагт орших мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Тахилгын ёслолын өмнөх орой Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон аймгийн төв хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус […]

05-25.jpg
2021-08-09 14:53
Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин техникийг татан гаргах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг амралтын өдхүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллалаа. Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд эхний ээлжид Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарахаар төлөвлөөд байгаа. Энэ ажлын хүрээнд аврагч, шумбагчид нуурт живсэн хөлгийн нарийвчилсан хэмжилтүүдийг хийж, […]

04-33.jpg
2021-08-09 14:38
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын захирамжаар Батжаргалын Батцэцэгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар томиллоо. Батжаргалын Батцэцэг нь 2000-2004 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг Философич, Улс төр судлаач, мэргэжлээр, 2018-2021 онд Их засаг олон улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2005-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр тус […]

03-35.jpg
2021-08-09 14:33
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьсан. Дээрх орон сууцны барилгын дундах 0.2 га талбайд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан “Марта Грийн” ХХК тус газраа барилга барих гэж байсныг Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд газар дээр нь ажиллан, барилга бариулахгүй байх шийдвэр гаргасан юм. […]

02-40.jpg
2021-08-09 14:30
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, СБД-ийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нар “Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийн явцтай газар дээр нь очиж танилцлаа. Тус төслийг НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй юм. Хүннүгийн язгууртны […]

01-42.jpg
2021-08-09 14:24
Оюутолгой ордын ашиглалтын явцад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг УИХ байгуулаад хагас жил орчим болж байна. Өнөөдөр тус ажлын хэсгээс хийсэн хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарсантай холбогдуулж мэдээлэл хийлээ. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая, ам.доллараар хэтэрсэн. Гүний уурхайн ашиглалтад […]

07-14.jpg
2021-08-09 12:29
Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед технологи, кодлох чадвар зайлшгүй байх ёстой чадварын нэгт тооцогдох болжээ. Эрчүүд ажиллаж ирсэн энэ салбарт жендерийн тэгш бус байдлыг багасгах зорилгоор дэлхий дахинд эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлдэх олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Үүний нэгэн адил Монгол Улсад анх удаа “Код бичих охидын хөтөлбөр”-ийг Харилцаа […]

06-17.jpg
2021-08-09 12:24
ЭМЯ-ны өнөөдрийн /2021.08.09/ ээлжит мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт шинээр 1071 тохиолдол бүртгэгдэж, 1811 иргэн эдгэрч, таван иргэн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 319 нь Улаанбаатар хотод, 752 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн биеийн байдлын хувьд, -Хөнгөн-5355 -Хүндэвтэр-3052 -Хүнд-464 -Маш хүнд-191 эмчлүүлж байна. Вакцинжуулалт нийт хүн амын 67 хувь буюу […]

05-24.jpg
2021-08-09 12:02
2021 оны наймдугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон хөнгөлөлт тусламжийг өгөх хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцууллаа. Хуваарь ёсоор нийгмийн халамжийн тэтгэврийг наймдугаар сарын 12, 19-нд, насны хишгийг наймдугаар сарын 19, 26-нд олгох бол эхийн алдар одон болон хүүхдийн мөнгийг наймдугаар сарын 19-нд өгөх юм байна.

04-32.jpg
2021-08-09 11:02
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Вива Сити” хотхоны хойд талд Туул голын эрэг дээр хоёр хүүхэд тоглож байгаад ус руу унажээ. Улмаар бургаснаас зүүгдэн Онцгой байдлын алба хаагчдад дуудлага өгснөөр голоос эсэн мэнд гарч чадсан байна. Усны ослын дуудлагыг энэ сарын 7-ны өдрийн 14:11 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 […]