Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин техникийг татан гаргах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг амралтын өдхүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллалаа.
Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд эхний ээлжид Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарахаар төлөвлөөд байгаа. Энэ ажлын хүрээнд аврагч, шумбагчид нуурт живсэн хөлгийн нарийвчилсан хэмжилтүүдийг хийж, нөхцөл байдлыг үнэлэх, шаардагдах техник хэрэгслийн тооцоо судалгааг гаргах юм.
Мөн БОАЖЯ -ны Усны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнүүд шаардлагатай 5-6 цэгт усны дээж авч шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.
Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ажиллаж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд уг ажиллагааг гардан зохион байгуулах Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын Генерал Г.Ариунбуян болон МУ-ын Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү, Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан болон холбогдох албаныхан ажиллажээ.
Эх сурвалж: БОАЖЯ