ЭМЯ-ны өнөөдрийн /2021.08.09/ ээлжит мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт шинээр 1071 тохиолдол бүртгэгдэж, 1811 иргэн эдгэрч, таван иргэн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 319 нь Улаанбаатар хотод, 752 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн биеийн байдлын хувьд,

-Хөнгөн-5355

-Хүндэвтэр-3052

-Хүнд-464

-Маш хүнд-191 эмчлүүлж байна. Вакцинжуулалт нийт хүн амын 67 хувь буюу 2,202,412 нь эхний тун, хоёрдугаар тунд 61,4 хувь нь буюу 1,998,415 иргэн хамрагджээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Баян-Өлгий аймагт 247, Ховд аймагт 108 тохиолдол бүртгэгдсэн нь орон нутагт бүртгэгдсэн хамгийн их тохиолдол юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн