Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Вива Сити” хотхоны хойд талд Туул голын эрэг дээр хоёр хүүхэд тоглож байгаад ус руу унажээ. Улмаар бургаснаас зүүгдэн Онцгой байдлын алба хаагчдад дуудлага өгснөөр голоос эсэн мэнд гарч чадсан байна.
Усны ослын дуудлагыг энэ сарын 7-ны өдрийн 14:11 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 километр зам туулан 14:30 цагт очиж нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны харьяат 14 настай М, 11 настай М нарыг уснаас гаргаж тус дүүргийн цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.