Хөлбөмбөгчин Лионель Месси “Барселона” клубээс явахаар болсноо зарлах хэвлэлийн бага хурлынхаа үеэр сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй уйлжээ.

34 настай Аргентины тамирчин “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнг үг хэлэх гэж байгаад нулимсаа тэвчилгүй, хэсэг хугацааны дараа хэвийн байдалдаа орж, яриагаа үргэлжлүүлсэн байна.

“Алтан бөмбөг”-ийн 3 удаагийн эзэн тэрбээр Испанид 13 настайгаасаа хойш бүхий л амьдралынхаа туршид амьдарсан гэнэ. “Ингээд 21 жилийн дараа би явж байна. Эхнэртэйгээ. Каталон, аргентины 3 бяцхан хүүтэйгээ. Бид эргэн ирнэ гэж амлаж чадахгүй. Яагаад гэвэл энэ бол миний гэр” хэмээн довтлогч ярьжээ.

Месси “Барселона”-тай шинэ гэрээ байгуулж чадаагүй нь наймдугаар сарын 5-нд ил болсон юм. Талууд шинэ гэрээтэй холбоотой зөвшилцөлд хүрсэн боловч эдийн засаг, бүтцийн саадаас болоод албан ёсоор гэрээгээ байгуулж чадаагүй.

Үүний зэрэгцээ клуб түүний ирэх улирлын тоглолтыг бүртгүүлж чадахгүй болсон нь сэтгэлээр унагажээ. Хөлбөмбөгчин Месси 2026 он хүртэлх гэрээгээ байгуулахын тулд амралтаасаа эрт ирсэн боловч каталоны клубын ерөнхийлөгч Жоан Лапорта нь тамирчны эцэг Хорхе Мессид гэрээ байгуулж чадахааргүй боллоо гэж мэдэгджээ.

Месси “Барселона”-гийн төлөө 2000 оноос хойш тоглож байгаа юм. Аргентины тамрчин Испанийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс 10 ялалт, Испанийн цом, супер цомын тэмцээнүүдээс 7 ялалт, Аваргуудын лигээс 4, Европын супер цомоос 3, дэлхийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнээс 3 ялалт хүртэж байсан юм.

Эх сурвалж: Iz.ru

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн