05-32.jpg
2021-08-12 09:02
Он гарснаас хойш нийслэлийн суурьшлын бүсэд могой орж ирсэн 7 дуудлага бүртгэгджээ. Дийлэнх тохиолдолд Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт могой орж ирсэн байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт бамбай хоншоорт буюу хортой могой мөн рашааны могой тархсан байгаа аж. Бамбай хоншоорт могой нь Улаанбаатар хотод үерийн усаар, тээврийн хэрэгслээр дамжин мөн идэш тэжээл хайж орж ирэх тохиолдол их […]

06-24.jpg
2021-08-12 08:52
Герман улсын хүн ам коронавирусийн шинжилгээ үнэ төлбөргүй авдаг, шинжилгээг төсвөөс санхүүжүүлдэг байснаа зогсоож байна. Энэ шийдвэрийг канцлер Ангела Меркель 16 мужийн Ерөнхий сайд нартайгаа зөвлөлдөн гаргасныг Deutsche Welle мэдээлжээ. Ийм шийдвэр гаргах болсон нь иргэдээ аль болох олноор нь вакцинд хамруулах гэсэнтэй холбоотой. Үнэгүй шинжилгээ аравдугаар сарын 11-нээс дуусгавар болно. Засгийн газраас нь вакцинжуулалтыг […]

04-41.jpg
2021-08-12 08:49
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл арга хэмжээний хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Дэлхийн банкны “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг өнгөрөгч зургадугаар сард Засгийн газраар хэлэлцүүлсэн. УИХ-аар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ зээлийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг […]

03-44.jpg
2021-08-12 08:42
Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар Эрүүл мэндийн сайд өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ашиглаж буй 12 төрлийн эмнэлзүйн программ хангамжийн өгөгдөл солилцох хөгжүүлэлтийн ажил дуусаж, эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтээ цахимаар нэхэмжлэх боломжтой болжээ. E-Mongolia системд Эмнэлгийн магадлагааг нэмж оруулжээ. Эмнэлгийн хуудас болон эмч, эмнэлгээс иргэдэд олгодог бусад дөрвөн […]

01-53.jpg
2021-08-12 08:37
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1500, 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1800 төгрөг байхаар тус тус тогтоолоо. Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах […]

02-50.jpg
2021-08-12 08:35
Токио 2020 олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын сүүлчийн ээлж өчигдөр орой эх орондоо ирлээ. Чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, Монголын үндэсний олимпын хороо, Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүний багт Токиогийн олимпын чөлөөт бөхийн 53 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин Бат-Очирын Болортуяа ирлээ. Засгийн газар өчигдөр хуралдан олимпын мөнгөн медалийн эзнийг […]

download-1.jpg
2021-08-12 08:30
08 дугаар сарын 12-ны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:    Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо […]

twelve.png
2021-08-11 19:05
БНСУ-ын TWELVE BOYS брэндийн бүтээгдэхүүнийг хулснаас гарган авсан даавуугаар үйлдвэрлэдэг бөгөөд гэр бүлийн бүх гишүүдэд зориулагдсан брэнд билээ.Хулс нь өдөрт 20-40 см өндөр болж хоёрхон сарын дотор ургадаг тиймээс TWELVE BOYS брэнд байгальд хамгийн ээлтэй, эргэн шингэдэг хувцас юм. Эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс ч хэрэглэх боломжтой энэхүү брэнд нь таны хүүхдийн арьсны сүвээр дамжин бактер […]

01-52.jpg
2021-08-11 18:46
“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаей, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнана.Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжууулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг […]

02-48.jpg
2021-08-11 17:45
ХБНГУ-д 8500 гаруй иргэн, тэр дундаа 70-аас дээш насны ахмад настнууд коронавирусийн вакцин биш, тарилгын уусмал хийлгэсэн байж болзошгүй тухай Suddeutsche Zeitung мэдээлжээ. Дөрөвдүгээр сард эхэлсэн мөрдлөг шалгалтаар вакцинжуулалтын төвийн ажилтан эмэгтэй Pfizer вакциныг тарилгын уусмалаар сольсон нь тогтоогдсон байна. Тухайн үед 6 хүн вакцины оронд “огт дэмий зүйл” хийлгэсэн гэжээ. Сувилагч бүсгүй зориудаар ийм зүйл хийсэн […]