Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар Эрүүл мэндийн сайд өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ашиглаж буй 12 төрлийн эмнэлзүйн программ хангамжийн өгөгдөл солилцох хөгжүүлэлтийн ажил дуусаж, эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтээ цахимаар нэхэмжлэх боломжтой болжээ.
E-Mongolia системд Эмнэлгийн магадлагааг нэмж оруулжээ. Эмнэлгийн хуудас болон эмч, эмнэлгээс иргэдэд олгодог бусад дөрвөн төрлийн лавлагаа, тодорхойлолтыг оруулахаар бэлтгэж байна.