07-20.jpg
2021-08-12 11:37
Нийслэлийн хэмжээнд 2021 оны төсвийн хөрөнгөөр хийж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор захиалагч, гүйцэтгэгч байгууллагын инженер, техникийн ажилтнуудад стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, чанарын шаардлагыг хангуулах арга зүйн зөвлөмж өгч, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллалаа. Нийт […]

06-25.jpg
2021-08-12 11:32
БНХАУ-ын шүүх мансууруулах бодис хууль бусаар хил давуулсан хэрэгт холбогдсон Канадын иргэний цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ. Ажиглагчдын үзэж буйгаар, энэхүү шийдвэр нь Канадад баривчлагдсан Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирлыг суллахын тулд тус улсад үзүүлж буй шахалтыг нэмэгдүүлэх зорилготой бололтой байна.  Хятадын шүүхээс Канадын иргэн Роберт Шелленбергт 2019 оны нэгдүгээр сард цаазаар авах ял оноосон […]

05-33.jpg
2021-08-12 11:26
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гарден” рестораны гадна талбайд бэлдсэн агаарын рестораны ашиглалт аюулгүй ажиллагаа болон техникийн бэлэн байдалд хяналт шалгалт хийжээ. Улмаар дараахь зөрчил илэрсэн учраас тус ресторнаы үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Рестораны зориулалтаар ашиглах гэж буй бүтээцийн гарал үүслийн бичиг баримт, зураг төсөл, […]

04-42.jpg
2021-08-12 11:21
Төмөр замын аюултай бүсээр явган зорчигчид  зөвхөн зөвшөөрөгдсөн гарц гармаар анхаарал болгоомжтой нэвтрэн өнгөрөх ёстой байдаг. Гэтэл галт тэрэг ирж байхад төмөр замын голоос хүн гарахгүй байх тохиолдол гарсаар байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдал,  иргэдийн амь насанд ноцтой эрсдэл учруулж байна. Ийм үзэгдэл 2021 он гарснаас хойш Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүнс […]

03-45.jpg
2021-08-12 11:16
Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.08.12) мэдээллийг танилцуулав. Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1443 тохиолдол батлагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 442, орон нутагт 1001 тохиолдол бүртгэгджээ. Харин зургаан хүн нас барсан байна. Хөнгөн-5074 Хүндэвтэр-2735 Хүнд-780 Маш хүнд-177 Сүүлийн 24 цагийн байдлаар 8766 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1589 нь хүүхэд, 213 нь […]

01-56.jpg
2021-08-12 10:23
Манай сонин одоогоос таван жилийн өмнө “Өндөр дэнж”-ийг өөрчилье хэмээн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийг тойрсон  дэд бүтцийн хөгжлийн асуудлыг хөндөж байв. Тухайн үед “хотын төвийн хогтой дэнж” гэх шүүмжлэл олон нийтийн дунд бас өрнөж байсан юм. Гудамж болгоны  өнцөгт  “Дэн буудал” үүрлэж, бараг хашаа болгонд “Нийтийн байр” баригдаж, утаа, […]

02-51.jpg
2021-08-12 09:58
Цагаан хад суурьшлын бүсэд ирэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажилтнууд Цогтцэций суманд 14 хоног тусгаарлагдаж байгаа юм. Харин зөвшөөрөлгүй, хулгайн тээврээр ирсэн иргэдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна. Өнгөрсөн өдрүүдэд Цагаан хад руу зөвшөөрөлгүй нэвтэрсэн дөрвөн жолоочид Зөрчлийн хэрэг нээн шалгаж, Шүүхээр шийдвэрлэн торгох арга хэмжээ авч буцаалаа. Иймд зөвшөөрөлгүй /хулгайн тээврээр/ тус бүс рүү нэвтрэхгүй байхыг […]

01-55.jpg
2021-08-12 09:50
Нийгмийн хамгааллын тухай Монгол, Турк улсын хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар хоёр улсын төлөөлөл өчигдөр (2021.08.11) цахимаар уулзлаа. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга М.Наран нар, БНТУ-ын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд […]

02-49.jpg
2021-08-12 09:47
Нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажилд холбогдох шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй ХХААХҮЯ, Улаанбаатар хотын ЗАА, Төрийн банк, “Голомт”,” Хаан”, “Капитрон” банк, “Худалдаа хөгжлийн банк”-ны төлөөллүүд өчигдэр  уулзжээ. Мах бэлтгэн нийлүүлэгч нар энэ сарын 20-ноос нөөцийн мах бэлтгэж эхлэх бөгөөд махны хангамж, хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр туслах юм байна. Мах бэлтгэн нөөцлөх […]

01-54.jpg
2021-08-12 09:30
Германы холбооны Засгийн газар болон 16 мужийн удирдагчид дөрвөн долоо хоногийн өмнө үерийн гамшигт нэрвэгдсэн бүсийг сэргээн босгох ажилд олгох тусламжийн багцын талаар тохиролцоонд хүрлээ гэж тус улсын Канцлер Ангела Меркель мэдэгджээ. Тодруулбал, холбооны Засгийн газар, мужийн тэргүүн сайд нарын цахим уулзалтаар Хойд Рейн-Вестфал, Рейнланд-Пфальц мужийн хот суурингуудыг сэргээн босгох ажилд 30 тэрбум еврогийн /35 тэрбум ам.доллар/ санхүүжилт […]