Нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажилд холбогдох шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй ХХААХҮЯ, Улаанбаатар хотын ЗАА, Төрийн банк, “Голомт”,” Хаан”, “Капитрон” банк, “Худалдаа хөгжлийн банк”-ны төлөөллүүд өчигдэр уулзжээ.
Мах бэлтгэн нийлүүлэгч нар энэ сарын 20-ноос нөөцийн мах бэлтгэж эхлэх бөгөөд махны хангамж, хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр туслах юм байна. Мах бэлтгэн нөөцлөх ажилд Засгийн газрын баримталж буй бодлого чиглэл, нийслэлээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд байр сууриа нэгтгэн мах бэлтгэх ажлыг эхлүүлэх юм байна.