ХБНГУ-д 8500 гаруй иргэн, тэр дундаа 70-аас дээш насны ахмад настнууд коронавирусийн вакцин биш, тарилгын уусмал хийлгэсэн байж болзошгүй тухай Suddeutsche Zeitung мэдээлжээ.
Дөрөвдүгээр сард эхэлсэн мөрдлөг шалгалтаар вакцинжуулалтын төвийн ажилтан эмэгтэй Pfizer вакциныг тарилгын уусмалаар сольсон нь тогтоогдсон байна. Тухайн үед 6 хүн вакцины оронд “огт дэмий зүйл” хийлгэсэн гэжээ. Сувилагч бүсгүй зориудаар ийм зүйл хийсэн гээд, үнэт эмтэй шингэнийг хаясан гэжээ.
Гэвч мөрдлөг шалгалтын явцад тэрбээр вакциныг шприцэнд хийж байхдаа тарилгын уусмалаар сольдог байсан гэжээ. Тэрбээр гуравдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 20-ны хооронд вакцины оронд 8500 гаруй хүнд тарилгын шингэн хийжээ.
“Нийт 8 557 хүн байсан” гэж тойргийн захиргаанаас мэдээлсэн байна. COVID-19-ийн вакцин сольсон энэ үйлдлийг улс төрийн зорилготой гэмт хэрэг гэж үзсэн аж.
Эх сурвалж: Korrespondent.net