Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт байрлах вакцинжуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийхэд ажиглалт болон хүлээлгийн өрөө хүрэлцээгүй, яаралтай тусламжийн эмч, ажилтан, тоног төхөөрөмж дутуу, шар бүсийг зохион байгуулаагүй, аюултай хог хаягдал түр хадгалах өрөөгүй, хүн хоорондын зай барих тэмдэг, тэмдэглэгээгүй зэрэг дутагдал илэрчээ. Иймд зөрчлийг арилгуулахаар мэргэжил арга зүйгээр хангав.

Мөн Сүхбаатар дүүргийн вакцинжуулалтын цэгт вакцинд хамрагдах иргэд гүйцэд ирээгүй тул задалсан 5 хүн/тун Файзер вакциныг устгалд оруулсан байна. Коронавирусийн эсрэг вакцин нь үйлдвэрлэгч, нэр төрөл, савлагаанаас хамааран 1, 6, 10 хүн/тун зэргээр савлагдсан байдаг. Иймд дахин энэ төрлийн дутагдал гаргахгүй байх үүднээс тодорхой тооны иргэд цугласны дараа вакцины савлагааг задлаж, вакцинжуулалт хийхийг зөвлөлөө.

Вакцинжуулалтын цэгүүдэд хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөц хангалттай, дархлалын дараа урвал хүндрэл гараагүй байна.

Эх сурвалж: МХЕГ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн