2021-08-10 13:58
БЗД-ийн 16 дугаар хороо, Хавдар судлалын үндэсний төвийн хойд талын 59 гараашийг албадан чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэлжээ. Тус газарт ХСҮТ-ийн эрчимт оношилгооны лаборатори барихаар төлөвлөж буй талаар албаныхан мэдээлэл өглөө. “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 250 дугаар захирамжийн хүрээнд БЗД 16 дугаар хороо, Хавдар судлалын үндэсний төвийн хойд талын 59 гараашийг албадан чөлөөлж байна. Ингэснээр энэхүү газарт ХСҮТ-ийн эрчимт оношилгооны лаборатори баригдана. Монгол […]










