Энэтхэгт нэгэн залуу нас барсныг эмч нар ажиллаж байсан Bluetooth чихэвч нь дэлбэрснээс болоод зүрх нь зогссонтой холбоотой гэж үзэж байна. Энэтхэгийн хэвлэлүүдээр энэ ослын тухай маргаантай мэдээллүүд цацагдсаар байна. Гэхдээ олонх хэвлэлд төхөөрөмж дэлбэрсэн байх магадлалтай, энэ нь тэжээлийн хэт ачаалал буюу чанаргүй угсралтаас болсон байж болзошгүй гэж үзжээ.
Мэдээллүүдээс үзэхэд Ракеш Кумар Нагар хэмээх хойд Ражастхан мужийн иргэн, 28 настай залуу Bluetooth чихэвч нь чихэнд нь дэлбэрсний дараахан амиа алджээ. Энэ ослын улмаас залуу ухаан алдсан гэсэн байна. Ингээд түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч амьд гарч чадаагүй байна. Эмч нар Ракешийг чихэвчний гэнэтийн дэлбэрэлтээс болоод зүрх нь зогссон гэж таамаглаж байгаа аж.
Нагар чихэвчээ дуу сонсох юм уу хэн нэгэнтэй утсаар ярихдаа, утсаа цэнэглэж байхдаа ашигладаг байжээ. Хэвлэлүүдээр тэрхүү аюултай чихэвчний компанийн нэрийг мэдээлээгүй гэнэ. Гэхдээ үүнийг нутгийн цахилгаан барааны хямд брэнд байж магадгүй гэж үзжээ.
Эх сурвалж: Focus.ua