Италийн Милан хотын цагдаагийн газар Ромын папад хаягласан сэжигтэй захидлыг шалгаж байна. Шуудангийн алба хаагчид Понтификт илгээсэн захидлыг шалгатал дотор нь бууны 3 сум байжээ. Сэжигтэй дугтуйг Францаас илгээсэн бөгөөд гараар “Ромын папад, Ватикан, Гэгээн Петрийн талбай, Ром” гэж бичжээ.
Сумыг шалгаж үзтэл гар бууных байж таарсан гэнэ. Мөрдлөг шалгалт үргэлжилж байгаа аж. Түүнчлэн захидалд Ватикан дахь санхүүгийн ажиллагаатай хамаарах мэдээлэл байсан гэнэ. Ватикан энэ асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: Korrespondent.net