2020 оны дөрөвдүгээр сард Хятадын дархан цаазат газраас зугтсан сүрэг заан хэдэн зуун километрийг туулсны эцэст өмнөд рүү, төрөлх ой руугаа буцаж эхэлжээ.
Амьтад БНХАУ-ын Юньнань мужийн Сишуанбаньн-Дай өөртөө засах тойргоос зугтаж, хойд зүг рүү тэмүүлэхдээ замдаа тааралдсан олон зүйлийг эвдэж сүйтгэсэн юм. Одоогийн байдлаар нийт хохирлын хэмжээ £760 000 болоод байна.
Заанууд ийм хачин үйлдэл хийх болсон шалтгаанаар янз бүрийн таамаглал дэвшүүлжээ. Нью-Йорк хотын их сургуулийн судлаач Жошуа Плотник зааны сүргийг гол ус бохирдож, ой мод сүйрч байгаатай холбоотойгоор төрөлх байгалийг хайн эрэлд гарсан гэж үзсэн бол Юньнанийн их сургуулийн эрдэмтэн Чен Миньюн сүргийн толгойлогч заан туршлагагүйтсэн буюу зүг чигээ алдсаныг бусад заан нь дагасан байх гэжээ.
Заанууд буцахын өмнө Куньмин хэмээх олон сая хүнтэй хотод ойртон ирсэн байна. Хотын захиргаа дрон нисгэж, хэдэн зуун хүний бүрэлдэхүүнтэйгээр зааны үйлдэл болгоныг ажиглаж, нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.
Эх сурвалж: Gazeta.ru