02-8.jpg

2021-07-26 11:19
Дотоодод илэрч байгаа коронавирусын халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагт 1249 илэрч,  21-80 гаруй насны зургаан 8 хүн нас баржээ. Илэрсэн 1442 халдварын 504 нь нийслэлд, 745 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 157974-д хүрлээ. Өнгөрсөн 24 цагт 2014 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10657 иргэн эмнэлэгт хэвтэн […]

05-4.jpg

2021-07-26 11:12
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдааныг нээж Шадар сайд С.Амарсайхан үг хэллээ. С.Амарсайхан: “Дэлхийн улс орнууд учирч болох гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, сэргээн босгох авран хамгаалахад чиглэсэн үндэсний цогц бодлого, үйл ажиллагааны чадавхыг хөгжлийнхөө голлох байр суурь болгож бодлогодоо нэгтгэж байгаа билээ. Манай улс нэгдэн орсон ОУ-ын гэрээ конвенцоор хүлээсэн үүрэг, Монгол Улсын Үндсэн хуулинд баталгаажуулсан иргэдийн эрүүл аюулгүй орчинд […]

03-3.jpg

2021-07-26 10:49
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы нөлөө бүхий улс төрч, эрх баригч Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, тус бүлгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Такэбэ, гишүүн Т.Кобаяши нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцов. Т.Никай, М.Хаяши тэргүүтэй […]

06-3.jpg

2021-07-26 10:41
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн 19 байршилд 122 зөрчлийн судалгааг гаргаж, мэдэгдэх хуудсыг газар дээр нь хүргүүлж, захирамжийн хэрэгжилтийг хангахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын […]

02-6.jpg

2021-07-26 10:31
The Lancet сэтгүүлд COVID-19 өвчтөнүүдийн оюун ухаанд нөлөөлөх чадвартай болохыг баталсан нэгэн нийтлэл гарчээ. Энэ өвчний оюун ухаанд үзүүлэх нөлөөлөх бие махбод коронавирусийг хэрхэн даван туулснаас хамаарна гэжээ. Коронавирусийг дунд байдалтайгаар даван туулсан хүмүүст оюун ухааны үзүүлэх нөлөөлөл зүрхний шигдээстэй дүйцэхүйц байдаг бол өвчтөн хиймэл амьсгалын аппаратад холбогдсон бол үр нөлөө нь улам өсдөг байна. Мэргэжилтнүүд […]

07.jpg

2021-07-26 10:03
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин, Тамгын газрын дарга Б.Батболд, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар нар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайтын чулуун нүүрсний уурхай болон Шивээ хүрэн боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр “Монголын Алт” (МАК) ХХК экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Шивээ хүрэн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэн, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 560 гаруй сая төгрөгийн хөрөнгө […]

10-25.jpg

2021-07-26 09:59
“Токио-2020” олимпыг зорьсон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат үсээ хусч, толгойн ар талдаа олимпын таван цагираг үлдээн, цагирагийн таван өнгөөр будуулсан нь Олимпын хотхонд гэрэл зураг авч байгаа фото сэтгүүлч, зураглаачдын гол дүр болж явна. Гадаадын олон ч оронд уригдаж, баг тамирчдыг бэлдэж явсан Л.Ундралбат энэ удаа Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн дасгалжуулагчаар явсан байгаа. Өчигдөр […]

09-1.jpg

2021-07-26 09:45
Зуны XXXII олимпоос хүрэл медаль хүртэж Токиогийн тэнгэрт Төрийн далбаагаа мандуулсан Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгт МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн, “Токио-2020” Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүндэтгэл үзүүлжээ. МҮОХ-ны удирдлагууд “Токио-2020” Монголын баг тамирчдын анхны медалийг эх орондоо авчирсанд бахархан талархаж, цаашдын спортын […]

03-5.jpg

2021-07-26 09:44
Говь-Алтай аймагт усархаг бороо орж, уруйн үер буусны улмаас таван хүн эндсэн харамсалтай явдал болжээ. Энэ талаар ОБЕГ-аас “Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт долдугаар сарын 24-ний өдрийн 15:10 цагаас 15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, 3 том хүн, 1 хүүхэд, 2 гэр, 1 автомашин үерийн усанд урссан […]

08-2.jpg

2021-07-26 09:33
“Ковид-19″ халдвараар өвдөөд, эдгэрсний дараа дараах зөвлөмжийг дагаж, хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй. Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи, согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай. Сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй. […]