Говь-Алтай аймагт усархаг бороо орж, уруйн үер буусны улмаас таван хүн эндсэн харамсалтай явдал болжээ.
Энэ талаар ОБЕГ-аас “Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт долдугаар сарын 24-ний өдрийн 15:10 цагаас 15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, 3 том хүн, 1 хүүхэд, 2 гэр, 1 автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 18:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:00 цагт тус сумын Гүү бариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газраас гэрээс урд зүгт 1-9 километрийн зайгаас 7-62 насны дөрвөн хүний цогцсыг тус тус олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөөд байна.
Мөн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Ботгон гол” гэдэг газар долдугаар сарын 01:10 цагаас 10:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, ачааны автомашинтай 1 хүн үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 22:12 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллага, “Зээгт” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, долдугаар сарын 13:30 цагт тус компанийн нүүрсний уурхайн жолооч, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 59 настай, эрэгтэйн цогцсыг тус сумын Өлзий булаг багийн “Ботгон гол” гэдэг газраас олж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн” тухай мэдээллээ.