220421547_508313910245096_7078563609024382742_n.jpg

2021-07-21 14:02
Архангай аймгийн ИТХ өчигдөр хуралдаж, Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах асуудлыг хэлэлцэн олонхийн саналаар дэмжсэн байна. Хуралдаанд Ардчилсан намын гурав, МАН-ын 18 гээд нийт 21 төлөөлөгч оролцжээ. Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад 20 төлөөлөгчийн саналаар огцруулахыг дэмжсэн байна. Өнгөрөгч 2020 оны орон нутгийн сонгуулиар Архангай аймагт АН 20 суудал, МАН 19 суудал авсан. Орон нутгийн сонгуулийн дараа буюу арваннэгдүгээр сард Монгол Улсын […]

221668975_180556240781260_6250227687419449057_n.jpg

2021-07-21 13:54
Төрийн албаны зөвлөлөөс УИХ-ын 2021 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолд тусгагдсан болон өргөн баригдсан зарим хууль, тогтоомжуудад эрхлэх асуудлын хүрээнд санал боловсруулах  таван  ажлын хэсгийг байгуулжээ.  Ажлын хэсгүүд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон […]

219950905_539080133947692_2098783135479224075_n.jpg

2021-07-21 13:51
Архангай аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулахыг дэмжсэн байна. Хуралдаанд 21 төлөөлөгч оролцсон бөгөөд тэдний 18 нь МАН, 3 нь АН-ын төлөөлөгчид байжээ. Д.Золжаргал нь С.Эрдэнийн хүн гэгддэг бөгөөд 2016-2020 онд С.Эрдэнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байхад Ажлын албанд хамтран зүтгэж байсан нэгэн юм. Энэ удаа С.Эрдэнэ Архангайн Засаг […]

217390344_1684726511719305_5394612061971546846_n.jpg

2021-07-21 13:44
Хятад улс усанд автаж байна. Тус улсын төвийн хэсэгт хүчтэй аадар бороо орсны дараа далан задарч, 20 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Метро болон газар доорх гарц, худалдааны төвүүд усанд автаж, хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна. Газар дээр ч байдал хүнд байна. Хот тэр чигтээ гол мөрөн болон хувирч, замдаа дайралдсан бүхнийг хаман авч байгаа аж. […]

220719816_531242454688493_7339346461950612214_n.jpg

2021-07-21 13:41
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн газрын ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын Ахлах статистикч М.Оюунжаргал танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлт 2021 оны зургаадугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 28 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6 их наяд төгрөгөөр өсжээ. Уг өсөлтөд Төгрөгийн харилцах 2 их наяд төгрөгөөр Төгрөгийн […]

covid1.jpg

2021-07-21 13:22
Монгол Улсад коронавирусын халдвар бүртгэгдсэнээс хойш энэ оны эхний 6 сарыг дуусталх хугацаанд 114.9 мянган тохиолдол бүртгэгдсний 48.5 мянга буюу 42.2 хувь нь эдгэрсэн. Нийт тохиолдлын 555 буюу 0.5 нь зөөвөрлөгдсөн, 114.3 мянга буюу 99.5 хувь нь дотоодод тархсан халдвар байна. Харин зөвхөн энэ зургадугаар сарын хугацаанд авч үзэхэд нийт 62.3 мянган коронавирусын халдварын тохиолдол […]

220840044_2895091837473683_8438099353011963625_n.jpg

2021-07-21 13:18
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2021 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн газраас танилцууллаа. Эрүүл мэндийн салбарын статистик: Оны эхний хагас жилийн байдлаар 36.3 мянган эх амаржиж, 36.6 мянган хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 мянга буюу 3.3 фунтээр буурчээ. Мөн хугацаанд улсын хэмжээнд 8.4 мянган хүн нас барж, […]

221464412_378981583649081_355126165147507146_n.jpg

2021-07-21 12:35
Жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид болон МҮОХ, БТСУХ-ны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Токиог хотыг зорилоо. Токиог зорих хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюүки үдэн гаргаж өгөв. Элчин сайд К.Хироюүки энэ үеэр Монголын баг тамирчдад амжилт хүсэж, Монгол, […]

220365664_196464372430358_1349372918720766992_n.jpg

2021-07-21 12:31
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын олон жилийн холбоотон Томас Барракийг гадаадын засгийн газрын тагнуулын агентын үүрэг гүйцэтгэж байсан хэрэгт буруутган Лос Анжелес хотод баривчилжээ. 74 настай Томас нь ”REIT Colony Capital ” хөрөнгө оруулалтын компанийг үндэслэгч бөгөөд 2016 оны сонгуулийн үеэр Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын гол зөвлөхөөр ажилласан юм. Сонгуулийн хандив цуглуулахад түүний нөлөө их байжээ. […]

217503652_1430561260652680_531392212829897006_n.jpg

2021-07-21 12:06
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байна. Энэ үеэр коронавируст халдварын үед хэрэглэх шинэ, үр дүнтэй эм оруулж ирэхэд хэрхэн анхаарч байгаа талаар Шадар сайд тодруулахад “Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр моноклон эсрэг биеийг коронавируст халдварын эмчилгээнд өргөн хэрэглэж байна. Одоогоор таван төрлийн моноклон эсрэг биеийг Америкийн Хүнс, эмийн […]