Улс төр

С.Эрдэнэ: АН-ыг булшлах ЖАН бүлэглэлийн үйл ажиллагаа дуусаагүй байна

Архангай аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулахыг дэмжсэн байна. Хуралдаанд 21 төлөөлөгч оролцсон бөгөөд тэдний 18 нь МАН, 3 нь АН-ын төлөөлөгчид байжээ.

Д.Золжаргал нь С.Эрдэнийн хүн гэгддэг бөгөөд 2016-2020 онд С.Эрдэнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байхад Ажлын албанд хамтран зүтгэж байсан нэгэн юм. Энэ удаа С.Эрдэнэ Архангайн Засаг даргыг өмгөөлж “Архангай аймгийн асуудал үнэхээр улстөрийн үүрэг хариуцлагаа ойлгохгүй эрх мэдэл ашиг хонжоо харсан хүмүүс тэр дотроо Женкогийн бэлдсэн урвагч нар МАНгаруудтай нийлж АН-ыг булшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа нь тодорхой харагдаж байна” хэмээн жиргэжээ.

Энэ үгээрээ С.Эрдэнэ Д.Золжаргалыг огцруулахад оролцсон АН-ын 3 гишүүнийг Женко Баттулгын хүн гэдгийг ойлгуулах гэсэн бололтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close