Хятад улс усанд автаж байна. Тус улсын төвийн хэсэгт хүчтэй аадар бороо орсны дараа далан задарч, 20 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Метро болон газар доорх гарц, худалдааны төвүүд усанд автаж, хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна.
Газар дээр ч байдал хүнд байна. Хот тэр чигтээ гол мөрөн болон хувирч, замдаа дайралдсан бүхнийг хаман авч байгаа аж. Үерт өртсөн дүүргүүдэд аврагчид ирж, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хятадын Хэнань мужийн томоохон хот Чэнжоу хотод метроны 12 зорчигч усанд өртөж амиа алдсан бол 5 хүн гэмтэж бэртсэн аж. Хонгилоос 500 орчим хүнийг гарган авчээ.
Сүүлийн нэг хоногт Чэнжоу хотод 250-329 мм хур тунадас унасан бол мужийн түвшинд 50-90 мм унажээ. Шинжээчид лхагва гарагийн труш 260 мм орчим хур тунадас орно гэж таамаглаж байгаа аж.
Эх сурвалж: korrespondent.net