2021-07-21 13:221min00

Зургадугаар сар: Коронавирусын халдварын 62.3 мянган тохиолдол илэрч, өмнөх сараас 33 мянгаар нэмэгджээ

covid1

Монгол Улсад коронавирусын халдвар бүртгэгдсэнээс хойш энэ оны эхний 6 сарыг дуусталх хугацаанд 114.9 мянган тохиолдол бүртгэгдсний 48.5 мянга буюу 42.2 хувь нь эдгэрсэн. Нийт тохиолдлын 555 буюу 0.5 нь зөөвөрлөгдсөн, 114.3 мянга буюу 99.5 хувь нь дотоодод тархсан халдвар байна.

Харин зөвхөн энэ зургадугаар сарын хугацаанд авч үзэхэд нийт 62.3 мянган коронавирусын халдварын тохиолдол илэрсэн. Энэ нь өмнөх сараас 33 мянга буюу 2.1 дахин нэмэгдсэн байна. Эдгээр тохиолдлын 328 нь нас барсан, нас баралт өмнөх сараас 167 буюу 2 дахин нэмэгджээ.

Үндэсний статистикийн газар