Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2021 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн газраас танилцууллаа.
Эрүүл мэндийн салбарын статистик: Оны эхний хагас жилийн байдлаар 36.3 мянган эх амаржиж, 36.6 мянган хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 мянга буюу 3.3 фунтээр буурчээ. Мөн хугацаанд улсын хэмжээнд 8.4 мянган хүн нас барж, нас баралт өмнөх оны мөн үеэсээ 511 хүн буюу 6.5 хувиар өсчээ.
Эхийн эндэгдэл энэ оны хагас жилд 29 тохиолдол гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 эх буюу 94.3 хувиар нэмэгдэжээ. Эхийн эндэгдлийн 19 тохиолдол буюу 65.5 хувь нь коронавирусын халдвар, хүндрэлийн улмаас нас барсан байна.
Улсын хэмжээнд 1000 хүнд ногдох төрөлт 10.8 хувь, нас баралт 2.5 хувьд хүрсэн бол хүн амын ердийн өсөлт 8.3 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Улсын хэмжээнд нийт нас баралтын 5.7 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Үүний 85.4 нялхасын эндэгдэл, нялхасын эндэгдлийн 72.8 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчид оны эхний хагас жилд 121.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 104.2 мянган буюу 7.1 дахин нэмэгдсэн байна. Коронавирусын халдвараар өвчлөгчид 113.5 мянгаар нэмэгдсэн нь энэ өсөлтөд гол нөлөө үзүүлжээ.