tul.jpeg
2021-05-24 16:38
Шадар сайдын албан томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна. Тэрээр аймгийн удирдлагууд болон холбогдох албаны төлөөллүүдтэй уулзаж, Замын-Үүдийн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хэрэгслүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн талаар дуулгалаа. Замын-Үүдийн авто замын боомтоор өдөрт дунджаар 350-400 орчим ачаа тээврийн автомашинууд нэвтэрдэг байсан бол Монгол Улсад коронавирусын цар тахал дэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын талаас […]

nyamhuu-1.jpg
2021-05-24 16:16
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү ажлаас нь хууль бусаар халсан гэж үзэн буцаан томилуулах хүсэлт бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ сарын 27-ны өдөр 16:00 цагаас Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийн шүүх хуралдааныг хийхээр товлосон байна. Түүнийг 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр […]

187767822_528425494824976_1045788710827581497_n_20210524120952-1024x512.jpg
2021-05-24 16:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, төрийн албан хаагчийн ёс […]

hachig.jpg
2021-05-24 16:00
Хачгаар дамжих халдвар нь халуурах, хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтэл зэрэг эмнэлзүйн хүнд хэлбэрээр илэрдэг, хүндрэл, үлдэц ихтэй өвчин. Уг халдвараас сэргийлэхийн тулд та дараах зөвлөмжийг уншиж, танилцаарай. Цайвар өнгийн тод хувцас өмсөхөд биед ассан хачгийг амархан олж харах боломжтой. Урт ханцуйтай цамц, малгай, өмд өмсөх, өмдний түрийг оймсон дотроо хийх, эсвэл урт түрийтэй гутал […]

-ын-бүлэг-1024x683.png
2021-05-24 15:56
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлт болон бусад асуудлыг хэлэлцжээ. Монгол Улсын иргэн Т.Сумъяабазар, Л.Эрдэнэхүү нар Үндсэн хуулийн Цэцэд хандан гомдол гаргасныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцжээ. Дээрх хоёр иргэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зарим зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. […]

-1024x677.jpg
2021-05-24 15:30
Тавдугаар сарын 22-ноос есөн худалдааны төв үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээснээр худалдаа, үйлчилгээний байгууллагын 90 хувь нь нээгджээ. Тэдгээрийн халдвар, хамгааллын дэглэмд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар танилцууллаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын […]

-шүүх.jpg
2021-05-24 15:15
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд нийт шүүгчийн олонхийн санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг зохих […]

jud.jpeg
2021-05-24 15:00
Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, “Токио-2020” олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонгов. Хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпийн наадамд барилдуулахаар шийдлээ. Олимпын наадамд оролцох Монголын тамирчид: Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр 65 […]

son.jpeg
2021-05-24 15:00
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ. Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжлэх бөгөөд санал хураалт ирэх зургаадугаар сарын 9-нд болно. Энэ удаагийн сонгуулиар ч сонгогчид цагаан сонгол хийх боломжтой. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд дараах байдлаар зохицуулжээ. 68.10.Санал хураалтын дүнгийн хуудас дараах мэдээллийг агуулна: 68.10.1.Санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудасны тоо; 68.10.2.Нэр дэвшигч бүрийн […]

5-6.jpg
2021-05-24 15:00
“Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа ажлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 581 шинэ тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан. Гэрийн тусгаарлалтад 6597 хүн байна. Ойрын хавьтал 882 хүн бүртгэгдсэнээс 13 хүн эмнэлэгт хэвтсэн. Дархлаажуулалтын I тунд нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.6 хувь, […]