Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ. Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжлэх бөгөөд санал хураалт ирэх зургаадугаар сарын 9-нд болно.
Энэ удаагийн сонгуулиар ч сонгогчид цагаан сонгол хийх боломжтой. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд дараах байдлаар зохицуулжээ.
68.10.Санал хураалтын дүнгийн хуудас дараах мэдээллийг агуулна:
68.10.1.Санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудасны тоо;
68.10.2.Нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо;
68.10.3.Санал огт тэмдэглээгүй саналын хуудасны тоо.
68.11.Санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.
68.12.Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудсанд тооцно.
Л.Баяр