Хачгаар дамжих халдвар нь халуурах, хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтэл зэрэг эмнэлзүйн хүнд хэлбэрээр илэрдэг, хүндрэл, үлдэц ихтэй өвчин. Уг халдвараас сэргийлэхийн тулд та дараах зөвлөмжийг уншиж, танилцаарай.
- Цайвар өнгийн тод хувцас өмсөхөд биед ассан хачгийг амархан олж харах боломжтой.
- Урт ханцуйтай цамц, малгай, өмд өмсөх, өмдний түрийг оймсон дотроо хийх, эсвэл урт түрийтэй гутал өмсвөл биед хачиг асахаас хамгаална.
- Халдвар дамжуулагч хачгуудын тархалттай бүс нутагт явахдаа 2-3 цаг тутамд биедээ хачиг бий эсэхийг шалгах. Биеийн нимгэн арьстай, хөлсөрхөг хэсгүүдийг сайтар шалгах хэрэгтэй.
Хачигт энцефалитын өвчний голомттой нутгийн оршин суугчид, уг нутагт зорчигч нар хачигт энцефалитын эсрэг дархлаажуултад бүрэн хамрагдах шаардлагатай.
Эх сурвалж: ЗӨСҮТ