ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү ажлаас нь хууль бусаар халсан гэж үзэн буцаан томилуулах хүсэлт бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд гаргасан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ сарын 27-ны өдөр 16:00 цагаас Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийн шүүх хуралдааныг хийхээр товлосон байна.
Түүнийг 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд асан С.Мөнхсайханы тушаалаар ажлаас нь чөлөөлсөн юм.
Л.Баяр