Өсвөр үе, залуу нас нь хүний амьдралын шилжилтийн чухал үе бөгөөд тэдний насны онцлогт нь тохирсон бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө, тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байдаг. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанаас авч үзвэл 15-19 насны охидын 15.3 хувь, хөвгүүдийн 34.9 хувь, 20-24 насны охидын 83.5 хувь, хөвгүүдийн 94.9 хувь нь бэлгийн хавьталд орсон […]