2021-04-06 16:48
Ховд аймгийн Дөргөн сумын иргэн, идэвхтэн байгаль хамгаалагч Н.Мөнхтөр өвчний улмаас байгальд амьдрах чадваргүй болсон янгир ямааг олж, эмчлэн эдгээжээ. Тэрбээр анх гуравдугаар сарын 18-ны өдөр Дөргөн сумын Агваш багийн нутаг дэвсгэрээс хоёр нүд нь гэмтэж, өвдсөн 4-5 орчим настай янгир (эм) олсон байна. Улмаар гэртээ авч ирж, малын эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу эмчилгээ хийжээ. […]










