Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг /АНДМУТБ/ нь ФАТФ-ын бүс нутгийн байгууллага бөгөөд манай улс гишүүн орны хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУТСТ/ олон улсын стандартыг биелүүлэх үүрэгтэй.
Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/-ын Зөвлөмж 14-т Мөнгө болон үнэ бүхий зүйлийн шилжүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах шаардлагыг тусгаж, тусгай зөвшөөрөл, бүртгэлтэй байхыг шаарддаг.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ…”-г банк бус санхүүгийн үйл ажиллагаанд хамааруулахаар хуульчилсан. Тусгай зөвшөөрөлгүйгээр тус үйлчилгээг эрхэлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 11.6.1-д “Хадгаламж, зээл, төлбөр тооцооны, эсхүл хуульд заасны дагуу зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй явуулах санхүүгийн бусад үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр, эсхүл хууль бусаар явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Иймд олон нийтийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос улирал бүр тусгай зөвшөөрөлтэйгөөр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлж буй этгээдүүдийн жагсаалтыг тогтмол шинэчлэн өөрийн цахим хуудаснаа нээлттэй мэдээлдэг. 2021 оны I улирлын байдлаар тусгай зөвшөөрөлтэй этгээдүүдийн нэрсийг шинэчлэн хүргүүлж байна.
Үүнд:
- “Ардкредит ББСБ” ХК
- “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК
- “Гүмүда финанс ББСБ” ХХК
- “Гялс кредит ББСБ” ХХК
- “Дижитал маркет ББСБ” ХХК
- “Жи Эс Би капитал ББСБ” ХХК
- “И Эс Эй финанс ББСБ” ХХК
- “Инвескор хэтэвч ББСБ” ХХК
- “Инвестос ББСБ” ХХК
- “Ирээдүй инвест ББСБ” ХХК
- “Их монгол кредит ББСБ” ХХК
- “Кредитех СТМ ББСБ” ХХК
- “Лэндмн ББСБ” ХК
- “Мобифинанс ББСБ” ХХК
- “Мониполо ББСБ” ХХК
- “Нарансансар ББСБ” ХХК
- “Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК
- “Оорцогийн хөндий ББСБ” ХХК
- “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК
- “Паблик кредит ББСБ” ХХК
- “Прайм файнаншиал холдингс ББСБ” ХХК
- “Сайн финанс энд трансфер ББСБ” ХХК
- “Сам нор ББСБ” ХХК
- “Соломон инвестментс ББСБ” ХХК
- “Сонгомол финанс ББСБ” ХХК
- “Сэнд эм эн ББСБ” ХХК
- “Ти финанс ББСБ” ХХК
- “Түгмэл ББСБ” ХХК
- “Файнэншилтрипл групп ББСБ” ХХК
- “Хатан сүлд ББСБ” ХХК
- “Хийморьт найман шарга ББСБ” ХХК
- “Централ капитал ББСБ” ХХК
- “Шинэ төгрөг ББСБ” ХХК
- “Эксклюзивчэнж ББСБ” ХХК
- “Эм Пи Эс Си ББСБ” ХХК
Эдгээр банк бус санхүүгийн байгууллагаас бусад буюу тусгай зөвшөөрөлгүй этгээдээс цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ авахгүй байхыг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна.
Мөн энэ төрлийн үйлчилгээ авахын өмнө заавал тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нь шалгаж залилан, хууран мэхлэлт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн золиос болохоос өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
Түүнчлэн иргэн Та Санхүүгийн зохицуулах хорооны цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний тусгай зөвшөөрөлгүйгээр тус үйлчилгээг эрхэлж буй этгээдийг илрүүлсэн тохиолдолд Хороонд бичгээр болон цахим /amlctf@frc.mn/-аар мэдэгдэж, өөрийгөө мөн дараа, дараагийн хохирогчдыг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулахыг зөвлөж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО