Гэрээр эмчлүүлж буй иргэдэд халууны шил, витамин С, Д өгч байна

2021-04-06 15:14
ger

Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс шинж тэмдэггүй хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол заавал эмчилгээ тусламж авах шаардлагагүй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэллээ.

Тэрбээр “Тодорхой хэмжээгээр шинж тэмдэг илрэх буюу халуурвал шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Гэрээр тусгаарлагдаж эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст ЭМЯ-наас багц бэлдсэн. Тэр багцад халууны шил, халуурвал уух парацетамол, 10 хоногийн турш уух витамин С, Д багтаж байгаа. Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүн эмнэлгийн тусламж шаардлагатай бол өрхийн эмнэлэгтээ хандана.

/Гэрэл зургийг Шадар сайдын мэдээлэл фэйсбүүк хуудсаас авав/

Халдвартай нь батлагдсан ч ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бол гэртээ өөрийгөө тусгаарлаад дархлаагаа дэмжиж, сайн амрах хэрэгтэй” гэлээ.

 

Л.Баяр