Олон улсын практикт халдварын тархалтын дөрвөн үе шат байна гэж ангилаад байгаа. Тодруулбал, Эхний шат нь халдвар бүртгэгдээгүй, хоёр дахь гадаадаас зөөрлөгдсөн, гурав дахь нь голомтолсон буюу тодорхой байршлуудад халдвар бүртгэгдсэн, дөрөв дэх шат нь хүн амын дунд халдвар өргөн тархсан хэмээн ангилж байна.
Улаанбаатар хотын хувьд хүн амын дунд халдвар өргөн тархсан гэж үзэж байгаа бөгөөд энэ үед авах хамгийн гол хариу арга хэмжээ бол хөл хорио тогтоох юм. Бид мэргэжлийн байгууллагын хувьд хөл хорио тогтоох, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шаардлагатай гэсэн саналаа тогтмол өгөөд явж байгаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр хэллээ.
Л.Баяр