Вакцины нэгдүгээр тун тариулсан 732 хүн “Ковид -19” халдвар авчээ

2021-04-06 12:54
covid-19-pourquoi-les-jeunes-ne-sont-pas-vaccines-en-premier

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа халдварын нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Манай улсад PCR шинжилгээгээр хуурамч эерэг гарсан тохиолдол байгаа юу?

-Монгол Улсад хэрэглэгдэж байгаа PCR шинжилгээний оношлуур ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэх оношлуур. Мэдрэг болон өвөрмөц чанар маш өндөр хувьтай байгаа. Манай улсад хийгдэж байгаа бүх шинжилгээнд ХӨСҮТ-д чанарын хяналт хийгээд явдаг. Бүх хийж байгаа шинжилгээ 100 хувь баталгаажиж байгаа.

-Вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн хичээн хүн халдвар аваад байгаа вэ?

-Одоогоор 732 хүн нэгдүгээр тун авсны дараа халдвар авсан байна. 60 гаруй хувь нь вакцин хийлгэсэн 14 хоног дотроо халдвар авсан байна.

 

Л.Баяр

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй