Израилийн эмнэлгүүд коронавирусийн өвчтөнгүй болсон тул COVID-ын тасгаа хааж эхэлжээ.
Рамбам эмнэлэгт гуравдугаар сарын 30-нд коронавирусийн халдвартай нэг ч өвчтөн ирээгүй байна. Ердөө сарын өмнөхөн энэ эмнэлэгт өдөрт 15 өвчтөн ирдэ байсан юм. Ассут, Меирийн эмнэлгүүдэд ч ийм нөхцөл байдал ажиглагджээ.
Харин Шиба, Бейлинсон эмнэлгүүдэд коронавирусийн халдвартай гэж сэжиглэгдсэн тус бүр нэг тохиолдол ирсэн байна. Халдварын ид оргил үед энэ эмнэлгүүд өдөрт л 20-30 хүн хүлээн авдаг байсан юм.
Үүнээс гадна Израилийн хамгийн ачаалалтай эмнэлэгт тооцогддог, нэгэн зэрэг 140 өвчтөнд коронавирусийн эмчилгээ хийж байсан Хадасса-Эйн-Керем эмнэлэг гуравдугаар сарын 30-нд ердөө л гурван шинэ өвчтөн хүлээн авсан аж.
Израилийн ЭМЯ-наас бүх эмнэлэгт өдгөө 400 хүрэхгүй хүнд өвчтөн хэвтэж байгаа гэжээ. Нэгдүгээр сарын 25-нд энд хүнд өвчтөнүүдийн тоо 1100-г давж, зарим өвчтөн ор хүлээн эмнэлэгт хэдэн цагаар суудаг байсан юм.
Энэ үр дүнг хүн амаа нийтээр нь вакцинжуулсантай холбон тайлбарлаж байна. Израиль улс хүн амынхаа тал хувийг тарилгад хамруулжээ. Тэр дундаа коронавирусийн халдвараас сэргийлэх хоёр тун тарилга хийлгэсэн хүмүүсийн тоо 50,2 хувьтай байна.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулагч: Марта