МҮЭХ: НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл царцаах шаардлагатай

2021-04-06 13:11
276961-06042021-1617682123-1617674403-168594843_189247302815041_7532248080326038106_n1 (2)

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоод хамтран Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлж НДШ-ийн нэмэгдэл, Капитал банкнаас өр барагдуулах, НДҮЗ-ийн асуудал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МҮЭ-ийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцэлийг эхлүүлсэн үүний үр дүнд НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл царцаах шаардлагатай гэж үзсээр байна.

-Ерөнхий сайд энэ саналыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж мэдэгдсэн. Хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй байна.

-Шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцэлийн дараагийн шатанд шилжинэ.

-НДШ-ийн хөнгөлөлт төсөвт болон төр, орон нутгийн өмчит газруудыг жигд хамруулахыг шаардаж байна. НДҮЗ, ЭМДҮЗ-ийн хариуцлаггүй ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн нэрийг татах ёстой гэлээ.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй