600fb524bb96b.jpeg
2021-03-29 13:48
УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр О.Цогтгэрэл “Итгэж найдлага хүлээлгэсэн гишүүддээ баярлалаа. Энэ удаагийн сонгуульд хамтдаа явсан найздаа амжилт хүсье. Энэ удаагийн АН-ын даргын сунгаа амаргүй нөхцөлд боллоо. Нийгэмд АН-ын орон зай хаана байгааг иргэд биднээс шаардаж байна. АН дотоод гишүүдээ оролцуулдаг нам болно. Үзэл санаан дээрээ бат зогсож гишүүдээ оролцуулсан нам болно” […]

666-2.jpg
2021-03-29 13:34
Барилга, хот байгуулалтын яамнаас “Залуус” орон сууцны цогцолборын төсөл, ипотекийн зээл олголтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. БХБЯ-ны сайд Б.Мөнхбаатар: “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж төвлөрлийг сааруулах замаар шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх хүрээнд ажлын байртай уялдсан иргэдийн орлогод нийцсэн орон сууцаар хангах “Залуус” 5,000 орчим айлын орон сууцны цогцолбор хорооллын төслийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр […]

mas.jpg
2021-03-29 13:21
Амны хаалт нь амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээний нэг нь амны хаалт хэрэглэх явдал юм. Амны хаалтыг зөв зүүж сурснаар та өөрийгөө болон гэр бүлийнхнээ элдэв халдварт өвчнөөс хамгаалж чадна. Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс: Зөв зүүх Зөв тайлах 2 […]

20210315114047_20210328113701-2-1024x515.jpg
2021-03-29 13:01
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” хөтөлбөрийнхөн шуурхай зөвлөгөөн болон Хотын даргын холбогдох албаныханд өгсөн үүрэг, даалгаврыг шууд дамжуулан хүргэсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд хандан уриалга хэлсэн юм. Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Хотын даргын хувьд нийслэлийн […]

emneleg.jpg
2021-03-29 12:47
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 7,589 болсноос дотоодын халдварын тоо 7052 боллоо. Нийтдээ 1693 хүн эмчлэгдэж байна.  Биеийн байдлыг үнэлбэл: Маш хүнд 9 Хүнд 29 Хүндэвтэр 219 Хөнгөн 1436 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 185 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 7,589 үүнээс эдгэрсэн 4,711 буюу 61,9 хувь байна.   Л.Баяр

skol-ko-nado-armatury-na-lentochnyy-fundament-10-na-12-33.jpg
2021-03-29 12:38
Дэлхийн зах зээл дээр арматурын гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнийн савалгаа үүссэнээс Монголд арматурын үнэ нэмэгджээ. Тухайлбал, олон улсын зах зээл дээр нэг тонн арматурын үнэ өнгөрсөн оны 10 дугаар сарын 30-ны байдлаар 445.5 ам.доллар байсан бол энэ оны гуравдугаар сарын 25-ны мэдээллээр 626.5 ам.долларт хүрч 37 орчим хувиар өссөнийг БХБЯ-ны мэдээлэлд дурджээ. Манай улс өнгөрсөн онд 240.1 мянган тонн арматур импортолжээ. […]

bold-1.jpg
2021-03-29 12:31
ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр Вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны газрын дарга Г.Болдмаа долоон хүн тутмын нэгийг вакцинд хамруулсан гэсэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Гуравдугаар сарын 27-ны 20.00 цагийн байдлаар 279069 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Зорилтод бүлгийн хүмүүсийн 55 хувийг вакцинжуулсан. 18-аас дээс насны хоёр сая хүнийг вакцинжуулах ёстой бөгөөд үүгээр тооцвол долоон хүн тутмын нэгийг дархлаажуулжээ. Дөрөвдүгээр сарын […]

60613852849d1.jpeg
2021-03-29 12:16
Ихэр ботго гаргасан ингэн тэмээг “мөнгөн буйл”-аар буйлладаг уламжлалтай. Тэгвэл Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн малчин Н.Нямдаваагийн хотонд гуравдугаар сарын 24-нд ингэ ихэрлэсэн байна.   Ховд аймгийн удирдлагууд ихэр ботго, ингэн тэмээг ёс уламжлалын дагуу “мөнгөн буйл”-аар буйллажээ. Мөн малчин Н.Нямдаваагийн гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд Ховд аймагт жил дараалан ингэ ихэрлэж, малч эзэн, нутаг […]

shoroon.jpg
2021-03-29 12:09
Ховд аймгийн Дарви сумын Бугат, Хөхморьт, Тонхил багийн нутагт гуравдугаар сарын 26-ны өдөр 24-32 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 22 өрхийн 24 гэр, 64 айлын хашаа нуржээ. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон 4 айлын байшингийн дээвэр хууларч, цахилгаан дамжуулах 35 кВт-ын таван ширхэг бетон тулгуур багана унаж гэмтсэн, 32 автомашины шил […]