ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр Вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны газрын дарга Г.Болдмаа долоон хүн тутмын нэгийг вакцинд хамруулсан гэсэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гуравдугаар сарын 27-ны 20.00 цагийн байдлаар 279069 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Зорилтод бүлгийн хүмүүсийн 55 хувийг вакцинжуулсан. 18-аас дээс насны хоёр сая хүнийг вакцинжуулах ёстой бөгөөд үүгээр тооцвол долоон хүн тутмын нэгийг дархлаажуулжээ. Дөрөвдүгээр сарын 10-аас эхлээ Синофарм вакцины давтан тун явна. Дөрөвдүгээр сарын 23-аас эхлээд АстраЗенека вакцины давтан тунг хийнэ.
Халдварын хариу арга хэмжээнд оролцож байгаа албан хаагчид 100 хувь вакцинжуулалтад хамрагдсан бол боловсролын байгууллага 98 хувьтай хамрагджээ. 18-25 насныхны вакцинд хамруулах бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.
Л.Баяр