2021-03-30 07:56
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал даваа гарагт танхим болон цахимаар зохион байгуулж, энэ сарын 31-нд болох Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлаа тодорхойллоо. МҮОХ өнөөдөр нийт 75 спорт холбооны 179 гишүүнийг эгнээндээ багтаадаг билээ. Энэ удаагийн хурлаар МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх бөгөөд шинээр хийх ажлын төлөвлөгөө төсвийг батлах юм. […]