Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр /2021.03.29/ 17.00 цагаас товлосон байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилжээ.
Харин Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар 2021 оны дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоох санал гаргасан байна.
Өнөөдрийн Засгийн газрын хурал цуцлагдсан бөгөөд хөл хорио тогтоох эсэхийг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.
Өнгөрсөн 24 цагт 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 7589 болсон. Шинээр бүртгэгдсэн 575 тохиолдлын 574 нь дотоодоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфуртын нислэгээр ирсэн хүнээс илэрсэн юм. Ингээд Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 7,589 болсноос дотоодын халдварын тоо 7052 боллоо.
Л.Баяр