Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халдварын голомт эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар халдварын голомт, болзошгүй байршлууд, хүн ихээр төвлөрч буй автобусны буудал, тоглоомын талбайг халдваргүйтгэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Өнөөдөр хувьд:
- Энхтайваны өргөн чөлөө
- Сөүлийн гудамж
- Олимпын гудамж
- I төрөх эмнэлэг
- “УБ Сонгдо” эмнэлэг
- Чингэлтэй дүүргийн VI хорооны голомт хамгаалалт гарсан 23, 39А, 44, 50, 51, 52, 61, 62-р байр
- VI хорооны Өрхийн эмнэлэг
- Баянгол дүүргийн 25-р хороо
- “Голден парк” хотхон зэрэг байршилд таван автомашинаар халдваргүйтгэл хийлээ.
Маргаашнаас үргэлжлүүлэн халдвар их бүртгэгдэж буй бүсүүдэд халдваргүйтгэх ажил зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА