boloh.jpg

2021-02-03 10:22
Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Мьянмарт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: “Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр онц байдал зарлаж, ардчиллын төлөөх үйл явцыг тасалдуулж болзошгүй нөхцөл байдал үүсэж буйд сэтгэл зовниж байна. Монгол Улс Мьянмар дахь ардчиллын төлөөх үйл явцыг тууштай дэмжиж ирсэн. Мьянмар дахь ардчилсан […]

03-6-1-1.jpg

2021-02-03 10:21
Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.02/ нийт 1490 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1264 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 136 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 17, гэмт хэргийн шинжтэй 61 үйлдэл бүртгэгдсэн аж. Согтуугаар автомашин жолоодсон 42, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 123, хүний биед халдсан 72, оршин суугчдын […]

444.jpg

2021-02-03 10:10
Зэрлэг амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг “биотехникийн арга хэмжээ” гэдэг. Цас зуд, ган гачиг, байгалийн онц үзэгдэл гэх мэт бусад шалтгаанаас болж зэрлэг ан амьтан идэш тэжээл, усаар гачигдаж эрсдэлд орсон үед хоол тэжээл, өвс, хужир тавьж өгөх, хөлдсөн ус, булаг шандны мөсийг хагалж ус гаргаж өгөх гэх мэт арга […]

ham.jpg

2021-02-03 10:07
БЗД-т коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг хийсэн байна. Ингээд  “Маш өндөр эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарчээ. Тодруулбал, Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус дүүргийн нутаг дэвсгэрт цар тахлын үеийн эрсдэлийн 2 дахь шатны үнэлгээг хийхэд “Маш өндөр” эрсдэлтэй гарсан байна. Эрсдэлийн үнэлгээг хийх ажлын хэсэгт Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, дүүрэг дэх Цагдаагийн газар, […]

abed03ec707be76caece0eef7fd5c542-1024x683.jpg

2021-02-03 09:39
2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг […]

жор-бичих-1024x683.png

2021-02-03 09:23
2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хөнгөлөлттэй эмийн 553,088 жор цахимаар бичсэнээс 47 хувь нь даралт бууруулах эм эзэлж байна. Харин эмийн сангаас авсан эмийн тоо 468,968 байна. Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүд: Даралт бууруулах 47 хувь, Цус шингэлэх эм 10 […]

unnamed-1.jpg

2021-02-03 09:21
2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 578,904,016.04 төгрөгийн үнийн дүн бүхий 827,445 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Мик холдинг” ХК (MIK +5.99%) болон “Түмэн шувуут” ХК (TUM +5.78%)-ийн хувьцааны ханш хамгийн […]

f8f851257bc5efceee547cb6ef178a30_x3.jpg

2021-02-03 09:15
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар /2021.02.02/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотод дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжиж, иргэдийг ая тухтай саадгүй зорчуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, замын […]

zasag.jpg

2021-02-03 09:00
Улсын Онцгой комисс өчигдөр буюу хоёрдугаар сарын 2-ны 18:00 цагаас эхлэн хуралдаж цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан сар шинийн өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцсэн. УОК-ын хуралдааны үеэр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-наас эхлэн 20 хүртэл тогтоох санал гарсан ба уг саналтай холбогдох тооцоо төлөвлөлтүүдийг гарган, […]

tulsh.jpg

2021-02-03 08:53
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нар сайжруулсан шахмал түлшний хэрэглээг доголдуулахгүй байх асуудлаар зургаан дүүргийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга нарыг хэсэгчилсэн байдлаар өчигдөр хүлээн авч уулзлаа. Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийн асуудлыг онцгойлон анхаарч, түлш борлуулах цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр […]