Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Мьянмарт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд:

“Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр онц байдал зарлаж, ардчиллын төлөөх үйл явцыг тасалдуулж болзошгүй нөхцөл байдал үүсэж буйд сэтгэл зовниж байна.

Монгол Улс Мьянмар дахь ардчиллын төлөөх үйл явцыг тууштай дэмжиж ирсэн. Мьянмар дахь ардчилсан улс төрийн тогтолцоог аль болох ойрын хугацаанд сэргээнэ хэмээн найдаж байна” хэмээжээ.

 

Эх сурвалж: ГХЯ

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн