2021-02-03 09:001min00

Нийслэлд хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20-ныг хүртэл тогтоох саналыг хэлэлцжээ

zasag

Улсын Онцгой комисс өчигдөр буюу хоёрдугаар сарын 2-ны 18:00 цагаас эхлэн хуралдаж цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан сар шинийн өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцсэн.

УОК-ын хуралдааны үеэр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-наас эхлэн 20 хүртэл тогтоох санал гарсан ба уг саналтай холбогдох тооцоо төлөвлөлтүүдийг гарган, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм.

Л.Баяр