2021-02-03 08:20
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ. Тус эмнэлгийн зүгээс ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болжээ. БЗД -ийн эмнэлэгт 12 дугаар сарын 16-нд “COVID-19”-ийн хамгийн анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс үүдэн тус эмнэлэг хэвийн ажиллах боломжгүй болсон юм. Л.Баяр





