2021-02-03 07:201min00

Налайх дүүрэгт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол батлагдаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

zam

Өнөөдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Налайх дүүрэгт сэжигтэй тохиолдол батлагдаж Нисэхийн 40-р байр болон Өвөршандын хороонуудад хэсэгчлэн хөл хорио тогтоолоо.

Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөж байна.

Тус дүүрэгт өнгөрсөн онд халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн ч голомтыг хурдан хумьж, голомтыг зогсоосон байсан юм.

 

Эх сурвалж: Налайх дүүргийн Шуурхай ШТАБ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй