БЗД-ийн нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлнэ

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
Тус эмнэлгийн зүгээс ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болжээ.
БЗД -ийн эмнэлэгт 12 дугаар сарын 16-нд “COVID-19”-ийн хамгийн анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс үүдэн тус эмнэлэг хэвийн ажиллах боломжгүй болсон юм.
Л.Баяр