Зэрлэг амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг “биотехникийн арга хэмжээ” гэдэг.
Цас зуд, ган гачиг, байгалийн онц үзэгдэл гэх мэт бусад шалтгаанаас болж зэрлэг ан амьтан идэш тэжээл, усаар гачигдаж эрсдэлд орсон үед хоол тэжээл, өвс, хужир тавьж өгөх, хөлдсөн ус, булаг шандны мөсийг хагалж ус гаргаж өгөх гэх мэт арга хэмжээ авахыг хэлнэ.
Монгол Улсын Амьтны тухай хуулийн 6 зүйлийн 6.1.8 заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Туруутан амьтдад биотехникийн арга хэмжээг авах ажлыг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын хэмжээнд нэгдүгээр сард зохион байгуулж дараах арга хэмжээг авч ажиллалаа.
Үүнд:
- Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт газар-1.5 тонн өвс, 300 кг хужир, мөн Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын дэмжлэгтэйгээр 100 боодол өвс;
- Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар- 400 кг өвс, 2 худгийг задгайлсан;
- Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар-180 ширхэг пресс өвс;
- Хан хэнтийн УТХГ-6 шуудай хужир;
- Хангайн нурууны байгалийн цогцолборт газар-150 боодол өвс, 70 шуудай хужир;
- Тужийн нарсны байгалийн цогцолборт газар-20 боодол өвс, 300 кг хужир;
- Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар-500 боодол өвс, 1 тонн хужир;
- Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар-500 боодол өвс, 2428 кг хужир, 33 уут хэвэг, 23 уут овьёос;
- Их нартын байгалийн нөөц газар-75 боодол өвс;
- Их богдын байгалийн цогцолборт газар-80 боодол өвс, 550 кг хужир;
- Их газрын чулууны байгалийн цогцолборт газар-1 тонн өвс, 2.5 тонн хужир;
- Дарьгангын байгалийн цогцолборт газар-60 боодол өвс, хагас тонн хужир;
- Говь гурвансайханы байгалийн цогцолборт газар-140 боодол өвс, 10 сав тэжээл;
- Богдхан уулын дархан цаазат газар-5 тонн бухал өвс, 35 боодол өвс, 150 кг хужир;
- Отгонтэнгэрийн УТХГ-500 кг өвс;
- Нөмрөгийн дархан цаазат газар-70 боодол өвс, 1 тонн хужир;
- Мөнххайрханы байгалийн цогцолборт газар-35 боодол өвс, 15 уут хужир;
- Монгол Алтайн нурууны УТХГ-4 тонн өвс, 2 тонн хужир;
- Хан хөхийн нурууны УТХГ-20 боодол өвс, 100 кг хужир;
- Онон балжийн байгалийн цогцолборт газар-500 кг хужир;
- Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газар-70 боодол өвс;
- Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газар-1.8 тонн давс, 1 тонн тэжээлийн будаа зэргийг тавьсан байна.
Б.Эрдэнэ