2021-01-21 10:49
Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 550 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор тус газарт 492 хэрэг шалгагдаж байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст энэ сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 59 гомдол, мэдээллийг шалгажээ. […]