Авлигатай тэмцэх газарт 492 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 550 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор тус газарт 492 хэрэг шалгагдаж байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст энэ сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 59 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 50 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Авлигатай тэмцэх газар

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн