Коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон амаржсан эхийг Өргөө амаржих газраас ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүний эрхийн зөрчил гаргасан хэмээх эмч н.Пүрэвсүрэн уучлал гуйжээ.
Тэрбээр “Миний бие энэ сарын 19-ний орой Нэгдүгээр төрөхөөс эх, хүүхэд хоёрыг шилжүүлж тээвэрлэж авч явсан. Тээвэрлэж авч явах журам гэж байдаг. Би эх, хүүхдийг яаралтай тээвэрлэх зорилгоор хувийн алдаа гаргалаа. Энэ бол миний буруу. Эх, үр хоёроос уучлалт гуймаар байна. Мөн Монголын нийт ард түмэн, УОК-ын албан хаагчид, эрүүл мэндийн салбарт хамт ажилладаг нөхдийнхөө нэр хүндийг унагаасанд уучлалт гуймаар байна. Бүх хариуцлагыг би өөрөө хүлээх болно. Миний алдаатай үйлдлээс болж нийгэмд бухимдал үүссэнд харамсаж байна” гэжээ.
Л.Баяр