Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, нэгдүгээр сарын 20-нд энгийн арилжаагаар 33 ХК-ийн 308,101,992.94 төгрөгийн үнийн дүнтэй 1.3 сая хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр “Булган ундрага” (BUN+15.00%) болон “Шарын гол” ХК (SHG+13.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хархорин” (HHN-14.94%) болон “Глобал монголиа холдингс” ХК (HML-14.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 72,046 ширхэг нэгж эрхийг нийт 7,974,278 төгрөгөөр арилжигдсан байна. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 үнэт цаасыг 100.010 төгрөгөөр, мөн багцын арилжаанд нийт 14.3 сая үнэт цаасыг 1,284,514,000 төгрөгөөр тус тус арилжсан байна.
ТOP-20 индекс 2.49 хувиар өсөж, 20534.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,020,002,786,527.13 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Монголын Хөрөнгийн бирж